Танилцуулга

Зургийн цомог

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр7
mod_vvisit_counterӨчигдөр1
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт30
mod_vvisit_counterЭнэ сард20
mod_vvisit_counterНийт1531

 

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” болохоор ажиллаж байгаа БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ДУНД СУРГУУЛЬ

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Улсын тэргүүний 13 дугаар сургууль нь 1939 онд байгуулагдсан. 2008-2009 оны хичээлийн жилд 70 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.   Тус сургууль хичээлийн 2 байртай, 68 бүлгийн 2500 гаруй сурагч суралцаж тэдэнд 125 багш, ажилтан үйлчилж байна.

Манай сургууль НҮБ-ын Хүүхдийн сантай 2005 оноос “Хүүхдэд ээлтэй сургууль” төслийн хүрээнд ажиллаж Боловсролын яам, Unicef-ийн  загвар сургууль болсон.  Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хамран сургах тойргийн хороо 10-р хороо, өрхийн эмнэлэг хорооны цагдаатай хамтран “Нийгмийн цогц суурь үйлчилгээ” төсөлд хамрагдан хүүхдийн эрхийн талаар мэдлэгийг хорооны хөдөлмөрчдөд хүргэсэн. 

Mанай сургууль өөрийн үнэлгээгээ 2005, 2008 онуудад 2 удаа хийсэн. Өөрийн үнэлгээг хийхдээ Багш ажилчид болон эцэг эхчүүд мөн сурагчид, дүүргийн боловсролын хэлтсийн төлөөлөгч нар  хамтран оролцож үнэлгээгээ хийгээд ирэх 3 жилийн ажлаа төлөвлөн үйл ажиллагаа явуулж байна.

 Бидний амжилтаас:

  • 2005 онд Нийслэлийн бүтээлч, хөдөлмөрч хамт олон
  • 2006 онд БГД-ийн Тэргүүний сургууль болсон
  • 2007 онд Лувсаншаравын нэрэмжит найрал дууны уралдаанд нийслэлд 1-р байр
  • 2008 онд Лувсаншаравын нэрэмжит найрал дууны уралдаанд нийслэлд II-р байр
  • 2008 оны хичээлийн жилд Улсад  Шилдэг менежменттэй Топ-20 сургуулийн нэг
  • 2008 онд БГД-ийн “Хүүхдэд ээлтэй сургууль”

Мөн энэ хичээлийн жилд дүүргийн мэргэжлийн аврага багш ажилчид 6 төрөн гарсан

  • Нягтлан Оюунцэцэг
  • Сургалтын менежер Г.Цэрмаа
  • Нийгмийн ажилтан Ш.Пүрэвбаатар
  • Математикийн багш Б.Хасбаатар
  • Биеийн тамирын багш Х.Монхоо
  • Бага ангийн багш Ч.Жаргалцэцэг

Эрхэм зорилго: Хүүхдэд ээлтэй сургууль болох

Зорилтууд:

  1.  “Эелдэг харьцаа-дотно инээмсэглэл
  2. “Хүүхдийн оролцоо”
  3. Хүүхдийн “Эрүүл, аюулгүй хамгаалагдсан материаллаг  орчин”
  4. “Мэдээлэл харилцаа”
  5.  “Чанартай боловсрол ирээдүйн баталгаа”
  6.  “Гэр бүлийн ирээдүй хүүхэд”

 ХЭС-ийн үндсэн зарчим

Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах

Эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлэх

Жендерийн мэдрэмжтэй

Олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурласан

Хэрэгцээтэй, үр ашигтай боловсролыг эзэмшүүлэх

ХЭС-ийн бодлогын баримт бичиг  ба манай сургуулийн үйл ажиллагаа, СОНОБ-уудын уялдаа холбоо

 

Санал асуулга

Сургуулийн үйл ажиллагаа танд
 

Онлайн туслагч

Сургуультай холбоотой лавлах зүйл байвал?
Y!Messenger Туслах