Түүхэн товчоон Тус сургууль нь анх 1939 оны 5-р сард Хятадын гудамжинд 30 гаруйхан хүхэдтэй сайн дурын үндсэн дээр байгуулагдаж улмаар 1939 оны 8-р сард Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр одоогийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хүнсний их дэлгүүрийн баруун талд ∕ХИД-1∕ 4 бүлэгт 160-аад сурагчид 5 багштайгаар 13-р бага сургууль гэж нэрлэгдэн хичээллэж эхэлсэн түүхтэй. Тус сургууль нь: - 1966 онд 8-н жилийн сургууль
- 1979 онд 10-н жилийн сургууль
- 1979-1980 оны хичээлийн жилд Брежнев даргын бэлгийн одоогийн шинэ байранд орж өргөжсөний зэрэгцээ.
Охин сургуулиуд: - 1969 онд 400 гаруй сурагчидтай 40-р бага сургууль
- 1970 онд 3 бүлэгт 43-р бага сургууль
- 1971 онд 700 гаруй сурагчидтай 47-р бага сургууль
- 1972 онд 6 бүлэг 300 гаруй сурагчидтай 51-р бага сургууль
- 1992 онд 77-р сургууль
- 1993 онд 54-р сургууль
- 1994 онд 78-р сургууль тус тус өрх тусгаарласан түүхтэй.
Улсын тэргүүний сургууль болтлоо - Манай сургуулийн хамт олон
- 1981 онд Октябрийн районы Тэргүүний сургууль
- 1982 онд Нийслэлийн Тэргүүний сургууль
- 1984, 1987, 1988 онуудад Нийслэлийн соёлч тэргүүний байгууллага
- 1985 онд улсын тэргүүний бүлгэм
- 1986 онд Улсын тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөл
- 1989 онд Улсын тэргүүний сургууль
- 1997, 2000 онд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн байгууллага хамт олон, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Улаан загалмайн нийгэмлэг, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ардын хянан шалгах групп зэрэг олон нийтийн байгууллагууд болсон түүхн замналтай.
- 2004 онд Нийслэлийн Бүтээлч хөдөлмөрч хамт олон
- 2006 онд Дүүргийн тэргүүний сургууль
- 2008 нд Шилдэг менежменттэй топ 20 сургуулийн нэг
- 2008 оны Дүүргийн Хүүхдэд ээлтэй сургууль
|
|
|
Онлайн туслагч
Сургуультай холбоотой лавлах зүйл байвал? Y!Messenger Туслах
|